Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг найруулах Ерөнхий найруулагчаар "Фантастик" продакшны жүжигчин Б.Тамир, УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатар нарын нэрс яригдаж байгаа талаарх мэдээлэл гараад буй.
Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах албаны эх сурвалжаас тодруулахад "Соёл урлагийн салбар хороод өнөөдөр /2022.05.10/ хуралдаж, наадмын найруулагчаар хэн ажиллахыг эцэслэн шийднэ" гэлээ.