БНСУ-ын Тэргүүн хатагтай Ким Кеон Хи анх удаа албан ёсоор олны өмнө гарч ирлээ. Тэрбээр шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёлтой Сөүлийн үндэсний оршуулгын газарт зочилж, дараа нь тангараг өргөх ёслолд дагалдан очсон байна. Юн Сук Ёлыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хосууд анх удаа хамтдаа олны өмнө гарч ирсэн нь энэ аж.
Цагаан хувцас өмссөн Ким индэр хүрэх хүртлээ жагсаж буй иргэдтэй мэндчилсэн байна.