Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дайныг дэмжсэн жагсаалын талаар ХЭН, ЮУ ХЭЛЭВ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Эр цэргийн сүртэй жагсаалын дор нүсэр тэмдэглэдэг байсан Ялалтын баярын энэ удаа нэг л тийм уйтгар гунигаар дүүрэн байна. Энэ нь ч аргагүй. Өнгөрсөн 76 жилийн түүхэнд баглаа цэцэг барьсан залуус ураа хашгирч ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлж, тэднээр бахархдаг байв.

Тэгвэл Ялалтын баярын 77 жилийн ойд зөвхөн Орос залуус төдийгүй дэлхий нийтээрээ шахуу хэнээр хэн бахархах вэ гэж асуухад хүрч байгаа болов уу.

Юу гэвээс, ОХУ дэлхийн хоёрдугаар дайныг дуусгасан алдар суугаа дэлхийн гуравдугаар дайны эхлэл байж мэдэх хөрш орноо эзлэн түрэмгийлсэн эл үйлдлээрээ үгүйсгэн угтав. Тиймдээ ч бууриа сахиад үлдсэн Оросуудаас өөр орос үндэстэн энэ баярыг тэмдэглэж ч чадсангүй. Энэ нь ч аргагүй. Украиныг түрэмгийлсэн үйлдлийг нь дэлхий нийтээрээ буруу шааж байхад ямар Орос нь Ялалтын баяр гээд хөөрцөглөж чадах билээ.

Гэвч нэг Орос чадсан.

Тэр нь ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн Эрхэт Элчин сайд Искандер Кубарович Азизов. Тэрбээр өчигдөр буюу энэ сарын 8-ний өдөр Г.К.Жуковын талбай дээр парад зохион байгуулж ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж буйгаа МҮОНРТВ-ээр сүртэй аргагүй бүтнээр нь дамжуулсан. Харамсалтай нь, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх нэрийн дор зохион байгуулсан эл парадын үеэр ОХУ тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн Донецкийн бүгд найрамдах улсын далбаа, ОХУ-ын эзлэн түрэмгийлэгчдийн бэлгэ тэмдэг болсон “Z” тэмдэглэгээ бүхий туг яах аргагүй олны харааг булаав.

Тиймдээ ч цахим хэрэглэгчид “Энэ парад зөвхөн Ялалтын баярт зориулагдаагүй.

Харин ч ОХУ-аас Украинд явуулж байгаа эзлэн түрэмгийллийг дэмжсэн битүүхэн ялуулга” гэж дүгнэж, шүүмжлэлээр булаад байна. Ингээд твиттер хэрэглэгчид энэ тухай юу гэж бичснийг тоймлон хүргэе.

“ТЕГ-ын дарга Б.Заяабал сонгон шалгаруулалт, тендергүйгээр хувцасны урьдчилгаанд 293 сая төгрөг шилжүүлсэн“
“ТЕГ-ын дарга Б.Заяабал сонгон шалгаруулалт, тендергүйгээр хувцасны урьдчилгаанд 293 сая төгрөг шилжүүлсэн“
 
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.