Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ТЕГ-ын дарга Б.Заяабал сонгон шалгаруулалт, тендергүйгээр хувцасны урьдчилгаанд 293 сая төгрөг шилжүүлсэн“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 42 секунд

Иргэн Ж.Энхбат Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабалын хууль бус үйлдлүүдийг шалгуулахаар АТГ-т хандахаар болжээ. Тэрбээр "Би хууль зүйн үндэслэл, эдийн засгийн тооцоолол, шилэн дансны мэдээллийг баримтжуулж, хуульч нарынхаа тусламжтай АТГ-т хандаж байна. Ингэхдээ Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабалын гэмт хэргийн шинжтэй асуудлаар гомдол гаргаж байгаа.

Эдийн засаг маш их хүндэрсэн. Хил гааль хоёр жил хаагдсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдсэн. Шатахууны үнэ маш их нэмэгдсэн. ААН-үүд дампуурлаа зарлаж байна. Гэтэл төрийн байгууллагын дарга нар төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна.

ТЕГ-ын дарга Б.Заяабал нь "Анна фээшн" гэдэг компанид ажилчдынхаа хувцсыг хийлгэх, шинэчлэх гээд урьдчилгаа 293 сая төгрөгийг 2021 онд шилжүүлсэн байна. Гэтэл ковидын хуулиар элдэв зүйлд төсөв мөнгө зарахгүй гэж байгаа. Гэтэл ТЕГ-ын дарга нь удаа дараа гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаад байна.

Нэгдүгээрт, тендергүй, сонгон шалгаруулалтгүй, урьдчилгаа 293 сая төгрөг шилжүүлсэн байна. Улаанбаатарт хүүхдийн эмнэлэг хүрэлцэхгүй, хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэж байхад Сүхбаатар, Чингэлтэй, Татварын газрынханд 9 давхар барилга байгуулж барьж өгч байна. Энэ бол ковид болон хэмнэлтийн хуулийг ноцтой зөрчиж байна. Тиймээс АТГ-т шалгуулахаар өгч байна" гэлээ.

Х.Нямбаатар сайд сая хүрэхгүй төгрөгийн зардлаар явах Хөвсгөл рүү онгоц хөлөглөж 27 саяыг зарцуулсан уу
Х.Нямбаатар сайд сая хүрэхгүй төгрөгийн зардлаар явах Хөвсгөл рүү онгоц хөлөглөж 27 саяыг зарцуулсан уу
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.