Дорноговь аймагт үүсээд буй нөхцөл байдал болон бусад асуудлаар зарим иргэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, Улаанбаатар хотын хаа сайгүй Вьетнам засвар байна. Өмнө нэг тарифтай байсан. Гэтэл одоо амандаа багтсан үнээ хэлдэг болж. Чадалтай нь машинаа засуулдаг, чадалгүй нь хөөгдөөд гардаг.
Өндөр үнэтэй засварын үйлчилгээ үзүүлдэг хэрнээ НӨАТ-ын баримт өгдөггүй. Өөрөөр хэлбэл, татвараас зугтаж байна. Энэ мөнгө хаашаа урсах уу, мэдээж гадагшаа.
Ямар эзэнтэй байна вэ гээд судлахаар хэн гэдэг нь мэдэгддэггүй.
Дараагийн асуудал нь Дорноговь аймгийн Мандах суманд өрнөсөн асуудал байна. “Түмэн Айл” гэдэг компани 60 мянга га талбайн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Энэ компани тус суманд үйл ажиллагаа явуулахдаа багийн Иргэдийн хурлыг хуралдуулж зөвшөөрөл аваагүй. Тиймээс иргэд дургүйцэж байгаа юм. Бид турхирсан зүйл байхгүй. Одоо мэргэжлийн хяналтаас лацадсан.
Гэтэл үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна гэсэн. Дорноговь аймагт Улаан номонд багтсан олон төрлийн ан амьтан байдаг. Гэтэл “Түмэн Айл” компанийн олборлолтоос болж байгаль орчин сүйрч, ан амьтан дайжих дээрээ тулж байна. Энэ бүхнийг хамгаалахын төлөө нутгийн иргэд эсэргүүцэж байгаа юм. Үүнд нийт Монголчуудын дэмжлэг хэрэгтэй байна.
Уул талаа ухаж, ус мөргөнөө ширгээснээрээ Монгол Улс баяжвал баяжихаар цаг ирсэн.
Гэтэл хаана баяжсан юм бэ. Цөлжилт нүүрлэлээ, бэлчээргүй боллоо. Уул уурхайг хөгжүүллээ гээд төрийн томчууд л баяжсан байх. Тиймээс монгол залуус ийм зүйлийн эсрэг тэмцэх хэрэгтэй. Дорноговь аймгийн Мандах суман дахь энэ ордны хувьд Өмнөговь хүртэл сунасан судал байна гэсэн байна лээ. Тиймээс шударга Ерөнхийлөгч өө, Мандах сумын иргэд модоо барих дээрээ тулчихлаа. Одоо яах вэ гэж хандаж хэлмээр байна.
Хэрвээ нэг ухаад эхэлвэл говь нутагт малчин өрхгүй болно. Ан амьтангүй болно. Элсээр шуурсан цөл тал үлдэнэ шүү” гэлээ.