"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар өнөөдөр Сүхбаатарын талбайд сунаж мөргөсөн нь олны анхаарлыг ихэд татлаа. Энэ тухайгаа тэрбээр "Төр засаг ард түмнийг хүлцэнгүй ноомой болгоод хүссэнээ биелүүлж явдаг. Монголын ард түмэн ухаантай хэрсүү учраас ноомой хүлцэнгүй байж, эднээс мөргөл үйлдэн аврал эрэх хүн надаар дуусах болтугай. Үүнээс хойш Монголын ард түмэн эх орон үр хүүхдийнхээ төлөө тэмцэж, үр хүүхдүүддээ сайхан нийгэм үлдээхийн төлөө нэгдэх болтугай гэж чин сэтгэлээсээ гуйж байна.
Төр засаг бурханы хүчийг олж үнэхээр бүх зүйлийг хийж байна. Гэхдээ бурханыхаа хүчийг ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө зарцуулаач гэж гуйж мөргөж байна. Монголын ард түмний сайхан амьдралын төлөө амласан ёсоороо ажлаа хийгээч ээ. УИХ-ын гишүүдээ. Тогтолцооны өөрчлөлтөө хийж, маргаашийн монголыг аварч өгөөч гэж гуйж байна" гэсэн байдаг.