Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод аймгийн 1993 оны төгсөгчид спортын аваргуудаа шалгаруулав

Огноо
Унших
2 минут 23 секунд

Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1993 онд төгсөгчдийн спортын ээлжит их наадам 2024 оны 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Чойбалсан хотноо амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд тус аймгийн төвийн болон сумдын сургуулийн нийт 12 багийн 140 гаруй тамирчид оролцсон бөгөөд волейбол, дартс, ширээний теннис, олс таталт, холын зайн шидэлт гэсэн 5 төрлөөр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорив.

Нийтийн биеийн тамирыг дэмжих, төгсөгчдийн нөхөрсөг харилцааг бэхжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон хийдэг спортын их наадмыг энэ удаад Сүмбэр сумын төгсөгчид хариуцан зохион байгууллаа.

Волейболын тэмцээнд Дашбалбар сумын төгсөгчид аваргалж алтан медаль хүртсэн бол хоёрдугаар байранд Төмөр замын сургуулийн төгсөгчид, хүрэл медалийн эздээр V сургуулийн баг тамирчид тодров.

Сагсан бөмбөгийн холын зайн шидэлтийн аваргаар Төмөр замын сургууль, мөнгөн медалийг Баян-Уул сумын сургууль, гуравдугаар байранд Дашбалбар сумын сургуулийн төгсөгчид шалгарлаа.

Ширээний теннисний төрөлд V сургууль, Хан-Уул цогцолбор сургууль, Дашбалбар сумын сургуулийн баг тамирчид эхний гурван байрыг эзэлсэн байна.

Дартсын тэмцээнд Чойбалсан сумын сургууль, V сургууль, Цагаан-Овоо сумын сургуулиуд тус тус алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоов. Олс таталтаар нэгдүгээр байранд Чойбалсан сумын сургууль, хоёрдугаар байранд Хан-Уул цогцолбор сургууль, гуравдугаар байранд Дашбалбар сумын сургуулийн төгсөгчид шалгарав. Багийн нийт дүнгээр Дашбалбар сумын сургууль тэргүүн байр эзэлж, цом өргөлөө. Харин V сургууль дэд байр, Чулуунхороот сумын сургууль гуравдугаар байранд оров. Шилдэг эрэгтэй тоглогчоор Дашбалбар сумын төгсөгч Б.Бямбацогт, шилдэг эмэгтэй тоглогчоор Чулуунхороот сумын төгсөгч Б.Гарамжав нар тодорсон байна. Спортын их наадмын үеэр Сүмбэр сумын төгсөгч Н.Атарбаяр “Волейболын спортын мастер” цол тэмдгээр шагнууллаа.

ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2024.05.16
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2024.05.16
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.