Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Амьгүй донорын оршуулгын зардлыг төрөөс даадаг байхаар хуульд тусгалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж. Чинбүрэн, Ц.Туваан нар Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Нэмэлт өөрчлөлтөөр тодорхой таван зүйлийг тусгалаа.

Насны хязгаарыг 25 гэж заасан байдгаас шалтгаалан Монголдоо эмчлүүлэхгүйгээр гадаад улсыг зорьж, хайртай дотнын хүмүүстээ донор болж байна. Тиймээс донор болох насны хязгаар хэтэрхий өндөр байгаа тул 21 болгохоор хуульд тусгасан.

Хоёрдугаарт, эрхтэн шилжүүлэн суулгахад жагсаалтад ордог. Тиймээс эдгээр хүмүүсийн мэдээлэл ил тод байх нь чухал. Тийээс шилэн жагсаалтыг бий болгож, олон нийтийн хяналттай цахим тогтолцоо байлгана.

Гуравдугаарт, амьгүй донор маш олон хүний амийг авардаг. Нэг амьгүй донор зургаан хүний амийг аврах боломжтой байдаг. Тиймээс амигүй донорын оршуулгын зардлыг төрөөс даадаг байхаар тусгасан.

Дөрөвдүгээрт, амьд донор бол баатарлаг хүмүүс. Хэн нэгнийг аврахын тул хагалгаанд орж буй хүмүүс юм. Амьд доноруудыг жилд нэг удаа үнэгүй сувилалд хамруулдаг болох ёстой.

Тавдугаарт, Эрүүл мэндийн яамны дэргэд эд, эс эрхтэн шилжүүлэх зөвшөөрөл олгодог ёс зүйн бүтэц байгуулах зэрэг зохицуулалтууд тусгалаа" гэв.

БИЧЛЭГ: “Үнэн ба зөв“ намын дарга А.Отгонбаатар Сүхбаатарын талбайг тойрч гороолж сунаж мөргөв
БИЧЛЭГ: “Үнэн ба зөв“ намын дарга А.Отгонбаатар Сүхбаатарын талбайг тойрч гороолж сунаж мөргөв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд