Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээж, дэд даргаар нь "МООД" Болдоо нэрээр олонд танигдсан Б.Болдыг томилсон юм. Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр зам тээврийн ослын нөхцөл байдалтай холбоотойгоор "Өнгөрсөн таван жил зам тээврийн ослоор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтжээ. Бараг 10 цаг тутамд нэг хүүхэд зам тээврийн ослоос болж хохирч байна.
Эрх бүхий байгууллагууд нь жил бүр нөлөөллийн аян хийж төсөв зарцуулдаг ч үр дүн гарахгүй байна. Тийм учраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээж байна. Үндэсний зөвлөл хоёр дэд даргатай үйл ажиллагаа явуулна. Нэг нь хуулиар Зам тээврийн сайд ажиллана. Нөгөө дэд даргаар Б.Болд буюу та бидний мэддэгээр “Моод Болдоо”-г томиллоо.
Үндэсний зөвлөл иргэд, жолооч, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, зөв соёл хэвшүүлэхэд анхаарна. Богино хугацаанд үр дүнтэй ажиллана" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!