Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Гурил үйлдвэрлэгч ААН-үүд болон дотоодын мах бэлтгэлийн ААН-үүдэд 230 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг 3 хувийн хүүтэй гаргах, үүний зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар дэмжлэг болгохоор гаргаж байна. Нийт 25 орчим тэрбум төгрөгийн хүү гарна. Энэ нь мах, гурилын үнийн дарамтыг буулгахаар Засгийн газраас гаргаж буй хүүгийн татаасын дэмжлэг. Арилжааны банканд хүсэлтээ тавиад, санхүүжилтээ аваад явна" гэлээ.