Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Гуя дагаж хүзүү гэдэг шиг л юм боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тайлбар өглөө.

-Таныг яг ямар асуудлаар яллагдагчаар татаж байгааг мэдэв үү?

-Есөн жилийн өмнө Ерөнхий сайд байхад гаргасан Засгийн газрын шийдвэрээр буруутгаж яллагдагчаар татаж байгаа юм байна. Мөн Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэнэ. Ерөнхий сайд хүн Засгийн газрын хуралдааны материалыг бүрдүүлдэггүй. ЗГХЭГ-ын дарга гэж хүн бий. Тэгэхээр энэ бол улстөрийн л асуудал байна. Өмнө нь би АТГ-т очихдоо Хөтөл, Кью эс си юм байх гээд очсон чинь есөн жилийн өмнө гаргасан замтай холбоотой шийдвэр байна. Улсад ашигтай үйлдэл байсан. Ер нь зохион байгуулалттай ажил болж байна. Гуя дагаж хүзүү гэдэг шиг л юм болж байна. Олон юм ярьдаг учраас дуугүй болгоё гэж бодож байх шиг байна. Халдашгүй байдлын дэд хороо асуудалд нухацтай хандах байх.

Д.Мөнх-Эрдэнэ Н.Золбоогоос авсан машинаа зарж, өвчний улмаас хандив гуйж буй иргэдэд хуваан өгчээ
Д.Мөнх-Эрдэнэ Н.Золбоогоос авсан машинаа зарж, өвчний улмаас хандив гуйж буй иргэдэд хуваан өгчээ
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.