УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлээд буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Халдашгүй байдлын дэд хороонд шилжүүлсэн" гэх мэдээллийг өгчээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал нэлээд чухал үүрэгтэй байх бөгөөд нэр бүхий гишүүдийн хувь заяа тус хорооны шийдвэрээс шалтгаалах юм. Ингэхдээ түдгэлзүүлэхээр прокуророос нэр нь ирсэн гишүүдийг сонсож, тайлбар авснаар асуудлыг эцэслэнэ. Улмаар Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Улмаар чуулганы хуралдаанаар эцэслэх юм.