Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гадаадад байгаа тул ирснийх нь дараа хилээр гарахыг нь хориглох эсэхийг ХЭЛЭЛЦЭНЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн Прокурорын газраас Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдоод буй УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох саналыг энэ сарын 26-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг өнөөдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хориглосон. Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын асуудлыг даваа гарагийн 11.00 цагт хэлэлцэхээр болжээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн тухайд гадаадад байгаа. Энэ сарын 31-нд эх орондоо ирэх аж. Түүнийг Монгол Улсад ирснийх нь дараа хурлыг товлож, хилийн хорио тогтоох эсэхийг хэлэлцэх юм байна.

Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хориг тогтоох эсэх асуудлыг ДАВАА ГАРАГТ хэлэлцэнэ
Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хориг тогтоох эсэх асуудлыг ДАВАА ГАРАГТ хэлэлцэнэ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна