Байнгын хорооны хуралдааны үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Монгол Улсын шүүх бол Засгийн газрын байгууллага биш. Шүүхийнхэн яамдын үүдэнд сууж төсөв мөнгө гуйдаг байгууллага биш. Харин яамдыг төсөв мөнгөө хэрхэн зарцуулж байгаад хяналт тавьж, хариулгаа тооцдог бие даасан Үндсэн хуулийн институц. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам одоо ажлаа хий. Та ажил хийнэ гэж дарга болсон. Би таныг ШЕЗ-ын дарга болоход эсрэг байр суурьтай байсан. Та бол одоо Засгийн газрын байгууллагын албан тушаалтан биш Монгол Улсын Үндсэн хуулийн институц. Шүүх эрх мэдлийн бие даасан хараат бус байдлыг алдагдуулсан албан тушаалтныг Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд өгнө. Та бүхэн шүүхийн эрх мэдлийн бие даасан байдлыг хамгаалах үүрэгтэй.
Төсөвтэй холбоотойгоор УИХ-аас гарах шийдвэр байхгүй. Биелүүлэхгүй байгаа албан тушаалтан өөрийгөө илчлээд гараад ирлээ. Шүүхийн ерөнхий зөвлөл бол Засгийн газрын агентлаг биш. Шүүхийн хуулиар гарт чинь хүч эрх мэдэл зэвсэг атгуулчихсан байгаа. Зоригтой байх хэрэгтэй энд ирчхээд сайдаас мөнгө гуйгаад, нэг яамны төрийн нарийн бичгийн даргаас төсөв гуйхаа боль" гэв.