Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2022.04.25-ны 18:00 цагт дуусна гэж Боловсролын Үнэлгээний төвөөс мэдэгдлээ. Төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлэх боломжтой.

Бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр бүртгэл баталгаажих аж. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй юм байна.

ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой аж.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ
 
Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороотой
Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.