Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

БНСУ-руу Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн хаврын бүртгэл өнөөдрөөс /2022.04.25/ цахимаар явагдаж эхэллээ. Бүртгэлийн програм өглөөний 9:00 цагт албан ёсоор нээгдсэн бөгөөд энэ жилийн тухайд 2200 иргэнийг бүртгэх квоттой аж. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэн нь 18-39 насны, Солонгос хэлний зохих түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Бүртгэгдсэн иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын товыг тавдугаар сарын 13-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тавих юм. Ингэхдээ тавдугаар сарын 23-аас зургадугаар сарын 14-ний хооронд шалгалтыг зохион байгуулах аж.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл solongos.hudulmur-halamj.gov.mn цахим системээр явагдана.

Ч.Болортуяа: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д гэнэтийн айлчлал хийгээгүй
Ч.Болортуяа: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д гэнэтийн айлчлал хийгээгүй
 
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.