СХД-ийн "Хайрхан хорооллын 13 дугаар байрны орцонд нэгэн хүн бээлийнд бензин шингээж, үнэрлэн улмаар гэр рүүгээ орох гэж байсан эмэгтэй хүүхдийг араас дагаж орох гэж айлгасан хэрэг гарсан талаар мэдээлсэн. Тухайн үед жижүүр камераар харж сэжигтэй санагдсан тул араас нь дагаж явж байгаад уг үйлдлийг таслан зогсоож хөөж гаргасан байна.
Уг мэдээллийг ЦЕГ-аас тодруулахад "Энэ мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна" гэлээ.
Тиймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж энэ мэт хүмүүсээс үр хүүхэд болон хүүхэд эмэгтэйчүүдээ хамгаалж орц хонгилдоо орсон сэжигтэй хүмүүсийг харж хянаж шаардлагатай бол холбогдох газар нь хандах шаардлагатайг сэрэмжлүүлж байна.