Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Халхголд гарсан түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 16:16 цагт хүлээн авсан. Түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын газар, Матад суманд газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж байгаа аж. Ингэхдээ өнөөдөр өглөөний 05:38 цагт галыг цурманд оруулсан, гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Үндэсний аврах бригадын алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар хөдөлгөөн үйлджээ. Түймэр унтраахад газар орны нөхцөл байдал, зам харгуй, шавар шалбааг бартаа ихтэй, өвсний өндөр дунджаар 70-80 см орчим, салхины дундаж хурд 12-16 м/сек байгаа талаар албаныхан мэдээллээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр Г.Батцэнгэл сонгогджээ
Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр Г.Батцэнгэл сонгогджээ
 
ЦЭЦЭРЛЭГ: Нийслэлд 10 хүүхдийн дунд, орон нутагт 8 хүүхдийн дунд нэг суултуур ноогдож байна
ЦЭЦЭРЛЭГ: Нийслэлд 10 хүүхдийн дунд, орон нутагт 8 хүүхдийн дунд нэг суултуур ноогдож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.