Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийн обьектуудад НЭГЖЛЭГ хийж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 54 секунд
Гэрэл зургийг mpa.mn архив

Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланг АТГ-аас шалгаж буй. Учир нь түүнийг Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа эрүүгийн хэрэг наймаалцсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа юм. Тодруулбал, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн шалгагдаж буй хэргийг хэрэгсэхгүй болгохдоо оронд нь газар эзэмших эрх шилжүүлж авсан хэргээр шалгаж байна.

Тэгвэл яг одоо АТГ-аас Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийн обьектуудад нэгжлэг хийж байна. Улмаар АТГ-т аваачиж, мэдүүлэг авахаар болжээ.

Өнгөрсөн баасан гаригт А.Гансүх болон М.Энх-Амгалан нарыг АТГ-аас мэдүүлэг өгөхөөр дуудсан боловч тэд очоогүй байна.

Сануулахад, А.Гансүхийн 201201000154 дугаартай эрүүгийн хэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжсэн. Тэгвэл яг энэ өдөр “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэрсэд хэн нэгэн өөрчлөлт оруулж, Магванноровын Бат-Амгалан гэх хүн 16 хувийн хувьцаа эзэмшигч болжээ. “Нью даун таун” ХХК-ийн шинэ хувьцаа эзэмшигч болсон Магванноровын Бат-Амгалан нь тухайн үед Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Магванноровын Энх-Амгалангийн төрсөн дүү юм.

Тодруулбал, А.Гансүх дээр дурдсан “Суруга Монгол” ХХК-аас 10 га газар салгаж чадсан “Нью даун таун” ХХК-аар дамжуулан тухайн үед Улсын Ерөнхий прокурор байсан Б.Энх-Амгаланг авлигадаж, эрүүгийн хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэх үндэслэлээр хэргээ хаалгаж, ялаас мултарсан байж болзошгүй байгаа юм.

Г.Лхагвадорж

ЭМЯ: 34 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: 34 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.