Аялал жуулчлалын салбарыг дахин сэргээх бодлогын хүрээнд БОАЖЯ, АЖХТ, НАЖГ, МАЖХ, МИАТ ХК хамтран БНСУ-д Монгол Улсыг сурталчлах, тус улсаас жуулчдыг татах, сурталчилгааны арга хэмжээг энэ сарын 30-наас ирэх тавдугаар сарын 07-ны хооронд Сөүл хотноо зохион байгуулахаар болжээ.
Арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг аялал жуулчлалын чиглэлээр Солонгосын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөллийн саналаар байгуулсан юм. Тус ажлын хэсэг хуралдаж, арга хэмжээний зохион байгуулалтын асуудлаар санал солилцсон байна.
Уулзалтад Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын аялал жуулчлалын холбооны дэд Ерөнхийлөгч С.Амгаланбат болон аялал жуулчлалын 15 компанийн 20-иод төлөөлөл оролцжээ.
Арга хэмжээний бэлтгэл ажлыг МАЖХ-ны дэргэдэх Солонгос зөвлөл, АЖХТ хамтран хийж байна.