Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн алба хаагч 13 настай охиныг 24 цагийн турш гавлаж, биед нь халдсан байж болзошгүй хэрэг гарчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 54 секунд

Энэ сарын 14-ний өдөр буюу өнгөрөгч Пүрэв гарагт Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэлтсийн төлөөлөгч М нь 13 настай охиныг цагдаагийн байгууллага дээр авч очин улмаар 24 цагийн турш гавлаж биед нь халдаж, хэрэг тулгасан байж болзошгүй хэрэг гарчээ. Энэ талаар Ховд.мн сайтын сурвалжлах баг хохирогч охины ар гэрээс тодруулга мэдээллийг авчээ.

Охины ээж н.Одончимэг “Цагдаагийн дэслэгч М надтай ирж уулзах үедээ “Соёлын төвийн гаднаас гуравдугаар сарын 18-нд дугуй алга болсон. Танай хүүхэд дугуй авчихаад өгөхгүй байна” гэж хэлж ирсэн. Би гэрийн ойр орчим болон амбаараа нэгжүүлсэн. Танай хүүхэд авсан гээд л дайраад байсан. Охиныг минь гавалж хонуулсан байсан. Хоолойг нь боож, хана мөргүүлсэн байна. Охин маань цагдаагийн алба хаагч өөр лүү нь буу тулгасан талаар хэлсэн. Машины төмрөөр гарыг чинь тайрна гээд дайрсан гэсэн. Охиныг цагдаагийн хэлтэс рүү авч явах үед би ажил дээрээ байсан юм. Намайг очих үед охиныг маань гавласан байсан. Тэгсэн мөртлөө цагдаа нь гавлаагүй гээд байгаа. Миний хүүхдүүд хулгай хийхгүй” гэх мэдээллийг өглөө.

Ингэхдээ тус цагдаагийн алба хаагч хүүхдийнх нь дугуй алга болсон асуудалд 13 настай охиныг холбож, цагдаагийн байгууллага дээр аваачиж энэхүү процесс өрнөсөн гэдгийг хохирогч охиын ээж хэлж буй юм.

Эх сурвалж: Ховд.мн

Ерөнхий сайд төрийн хэмнэлтийн хүрээнд “UBCAB” ХХК-тай хамтран ажиллах санал тавьжээ
Ерөнхий сайд төрийн хэмнэлтийн хүрээнд “UBCAB” ХХК-тай хамтран ажиллах санал тавьжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.