Монгол Улсын цахим виз мэдүүлэх зааврыг хүргэж байна. Цахим визийг “Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-д багтсан 36 улсын иргэд дэлхийн аль ч өнцгөөс мэдүүлэх боломжтой юм.
Цахимаар олгох визийн ангилал:
- Жуулчин /K2/,
- Соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/,
- Дамжин өнгөрөх зорчигч /K6/ гэсэн ангиллаар виз мэдүүлэх боломжтой.
Цахим виз мэдүүлэх дараалал:
1. www.evisa.mn сайтад хандах
2. Визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөх
3. Төлбөрөө төлөх
4. Виз мэдүүлсэн баримт бичиг хянагдах
5. Зөвшөөрөгдсөн тохиолдолд Таны овог, нэр, паспортын дугаар, бусад мэдээллийг агуулсан QR код бүхий цахим виз таны и-мэйл хаягаар очсоноор таны Монгол Улсад зорчих виз бэлэн болно. Шийдвэрлэх хугацаа:
• Evisa.mn цахим систем 24/7 мэдүүлэг хүлээн авна
• Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтан виз мэдүүлгийн бичиг баримт, виз олгох эсэхийг хянана.
• Ажлын 1-3 хоног буюу 72 цагийн хугацаанд шийдвэрлэж, танд хариу мэдэгдэнэ.
Цахим визээр хил нэвтрэх:
Гадаадын иргэн цахим визийг хэвлэмэл байдлаар болон ухаалаг төхөөрөмж дээр паспортын хамт биедээ авч явах ба хилийн боомтын ажилтанд шалгуулж, Монгол Улс руу нэвтрэх эрхтэй болох юм.
Цахим виз мэдүүлэхэд анхаарах зүйлс:
1. Цахим виз мэдүүлгийн мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөнө.
2. Цахим виз мэдүүлэхэд паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна.
3. Цахим визийг өөрийн ирсэн зорилгоос бусад зорилгоор ашиглахыг хориглоно.
Гадаадын иргэн виз авсан нь түүнийг Монгол Улсад нэвтрүүлэх баталгаа болохгүй гэдгийг анхаарна уу.
ЛИНК:
English: https://www.youtube.com/watch?v=xcKzMqNPq_A
Монгол: https://www.youtube.com/watch?v=QMHKiz5WTUA