Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчид, иргэд, тээвэрчдийн АНХААРАЛД

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өнөө, маргаашдаа Говь-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, хаагдах нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.

Амралтын өдрүүдэд /2022.04.16-17/ баруун, төв, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна. Иймд зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, хаагдах нөхцөл бүрдэж байгааг анхаарна уу.

-Машин техник цасанд ихээр сууж байгаа тул хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлтгэлээ сайтар базаах

-Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах

-Төөрч, осгохоос болгоомжлох

-Цаг агаарын урьдчилан сэрэмжлүүлэг мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангахыг анхаарна уу.

Эх сурвалж: ТЦА

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй
Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц