С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын "Үндэсний бодлогын хороо"-ны ээлжит хурал өнөөдөр /2022.04.16/ болж байна. Эргэн сануулахад, УДШ С.Эрдэнэ даргатай АН-ын талаас хүргүүлсэн үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж авснаа өнгөрөгч сард мэдэгдсэн. Үүний дараагаар намын зүгээс ойрын хугацаанд намын шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан билээ.