Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сан Францискогийн Их сургуулийн захирлаар томилогдсон Э.Отгонцэцэг долдугаар сарын 1-нээс ажилдаа орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

АНУ-ын Массачусетс мужийн Бэнтли их сургуулийн профессор Эрхэмжамцын Отгонцэцэг нь АНУ-ын Сан Франциско хотын Менежментийн сургуулийн захирлаар томилогдсон. Тэрбээр шинэ үүрэгт ажилдаа 2022 оны долдугаар сарын 1-нээс ажиллаж эхлэх юм.

Сонирхуулахад, Э.Отгонцэцэг нь Монгол Улсын ШУТИС-д бакалавр, магистр зэргээ хамгаалж улмаар Айдахо мужид магистр, Жеоржиа мужийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан, судлаач багш юм. Тэрбээр АНУ-д магистрантурт суралцсан анхны 20 монгол оюутны нэг бөгөөд 2005 онд санхүүгийн чиглэлээр АНУ-д докторын зэрэг хамгаалсан анхны монгол эмэгтэй бөгөөд банк, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр номыг хамтран зохиосон нь McGraw-Hill хэвлэлийн газраас хэвлэгдэж, олон их дээд сургуулийн хичээлд ашиглагдаж байна. Үүнээс гадна тэрбээр “Journal of Business Ethics”, “Journal of Banking and Finance”, “Journal of Money, Credit, and Banking”, “Journal of Financial Research”, “The Financial Review”, “Journal of Risk & Insurance” зэрэг нэр хүндтэй сэтгүүлд судалгааны нийтлэл, өгүүлэл нийтлүүлжээ.

ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.