Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 2,3-нд улсын хэмжээнд нийт 49 шалгалтын байранд амжилттай зохион байгуулсан. Шалгалтад нийт 37,375 шалгуулагч бүртгүүлсэн ба шалгалтын ирц 95 хувьтай байсан юм.
Тэгвэл шалгалтын дүн оноог өнөөдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулсан гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Харин өнөөдрийн 15:00 цагаас хойш батламж хуудсаа хэвлэн авах боломжтой болох юм. Энэ удаагийн шалгалтад оролцож чадаагүй болон босго оноонд хүрч чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно.
Давтан шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 13-ны 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагчид eyesh.eec.mn линкээр бүртгүүлнэ.