Мягмар гарагийн өглөөний 08.30 цагт Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байрлах Сансет Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд зэвсэгт халдлага болсон. Барилгын ажилтны өмсгөлтэй, утааны маск зүүсэн, галт зэвсэгтэй этгээд галт тэрэг зогсох үед утаа ялгаруулагч ашиглан өөрийгөө далдалсны дараагаар зорчигчид руу гал нээж, улмаар 29 хүнийг шархдуулжээ.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Байден "Бруклины метронд өнөө өглөө буудсан хэргийн сэжигтнийг олох хүртэл бууж өгөхгүй" хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Миний эхнэр Жилл бид хоёр гэмтэж бэртсэн хүмүүс болон тэр гэмтлийн улмаас сэтгэл хөдөлсөн бүх хүмүүсийн төлөө залбирч байна. Мөн энгийн иргэд, тэр дундаа зорчигчдоо хамгаалахад тусалсан, яаралтай тусламж үзүүлсэн бүх хүмүүст талархаж байна" гэжээ.
Ерөнхийлөгч Байден Нью-Йорк хотын дарга, Нью-Йорк хотын цагдаагийн комиссартай холбоотой байгаа бөгөөд "Хууль зүйн яам болон Холбооны мөрдөх товчоо газар дээр нь NYPD-тэй нягт хамтран ажиллаж байна" гэж нэмж хэлэв.