Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад хамруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж, 2022 оны солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад хамруулна. Цахим бүртгэлд дөрөвдүгээр сарын 25-ны өдөр бүртгүүлэх боломжтой. Ингэхдээ http://solongos.hudulmur-halamj.gov.mn/ дараах линкээр нэвтэрнэ.

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

-18-39 настай байх

-Хорих ял эсвэл түүнээс илүү хүнд ялай гэмт хэрэгт холбогдоогүй байх

-БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулаагүй байх

-Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

-Өнгө ялгах чадвартай байх

-Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх

-Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй

-Солонгос хэлний анхан болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх зэрэг шаардлагуудыг тавьж буй.

“Гомдогсод“-оор хүрээлүүлсэн СПИКЕРИЙГ огцруулах процесс эхэллээ
“Гомдогсод“-оор хүрээлүүлсэн СПИКЕРИЙГ огцруулах процесс эхэллээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.