Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭСЯ: Нью-Йоркод болсон халдлагад монгол иргэд өртөөгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Мягмар гарагийн өглөөний 08.30 цагт Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байрлах Сансет Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд зэвсэгт халдлага болов. Барилгын ажилтны өмсгөлтэй, утааны маск зүүсэн, галт зэвсэгтэй этгээд галт тэрэг зогсох үед утаа ялгаруулагч ашиглан өөрийгөө далдалсны дараагаар зорчигчид руу гал нээж, улмаар 29 хүнийг шархдуулжээ.

Уг хэргийг терроризмын үйлдэл гэж үзэхгүй байна хэмээн Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдэгдээд байна. Тус хотод манай улсын 400 гаруй иргэн оршин суудаг бөгөөд уг халдлагад монгол иргэд өртөөгүй болно. Иймд тус улсад суугаа монгол иргэд шаардлагагүй тохиолдолд хүн олон цугласан үзвэр, үйлчилгээний газруудаар явахгүй байх, нийтийн тээврийг аль болох ашиглахгүй байх, хэрэв явах тохиолдолд дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

АНУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
 
Зүүн 4 замаас Халдвартын уулзвар хүртэлх замыг нээлээ
Зүүн 4 замаас Халдвартын уулзвар хүртэлх замыг нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.