Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Адьшаа: УИХ-ын дарга бид хэдийг Далай ламд бараалхсан гэх зураг нь ФОТОШОП

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар болон нэр бүхий гишүүд Далай ламтай очиж уулзсан зураг цахим орчинд цацагдсан. Харин үүнийг УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар "Их Хурлын дарга Далай ламтай уулзаагүй. Уулзах боломж ажил төрлийн болоод төр ёсны үүднээсээ байхгүй. Г.Занданшатар дарга Энэтхэгт 2021 оны арван хоёрдугаар сарын 1-3-нд айлчилсан. Тэр үеэрээ уулзсан байх гэж “буудсан” харагдана лээ. Албан ёсны айлчлалынхаа хүрээнд хэнтэй уулзаж, ямар арга хэмжээнд оролцсоныг тухайн үед нь УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтэс албан ёсоор мэдээлсэн. Parliament.mn сайтаас эргүүлээд үзвэл байж л байгаа" хэмээжээ.

Тэгвэл түүнтэй хамт Далай багштай уулзсан гэх УИХ-ын гишүүн А.Адьшаа zarig.mn сайтад дараах тодруулгыг өгчээ. Тэрбээр "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын даргын Энэтхэгийн айлчлалд би багтсан. Айлчлалд таван гишүүн багтсан. Айлчлалын үеэр Далай ламтай уулзах боломж байгаагүй. Энэтхэгт коронавирусийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсан үе.

УИХ-ын дарга бид хэдийг Далай ламд бараалхсан гэх зураг нь ФОТОШОП" гэх тайлбарыг өгчээ.

Ц.Элбэгдорж: Украины Ерөнхийлөгчийг урьж, УИХ-ын чуулганд үг хэлүүлэх нь Монголын нэрийг дэлхийд гаргана
Ц.Элбэгдорж: Украины Ерөнхийлөгчийг урьж, УИХ-ын чуулганд үг хэлүүлэх нь Монголын нэрийг дэлхийд гаргана
 
“The MongolZ” баг “PGL Bucharest 2026” тэмцээний гуравдугаар байрт шалгарлаа
“The MongolZ” баг “PGL Bucharest 2026” тэмцээний гуравдугаар байрт шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.