Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бэлтэс мөрөн“ ХХК-ийн дансыг хаажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 42 секунд

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийн дансыг хаажээ. Энэ талаар тус компаниас "Компани байгуулагдсан цагаасаа хойш татвараа төлөх ёстой хэмжээгээр төлсөн бөгөөд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш Цагдаагийн газар, татварын газар болон бусад төрийн байгууллагуудаас удаа дараа шалгалтууд ирсэнг хууль дүрмийн дагуу шалгуулсан болно.

Гэсэн ч санхүүгийн ерөнхий хороо болон эрх мэдэлтэй хүмүүсийн дарамт шахалтаас болж банк хүртэл гүйлгээ гаргахгүй болж өдөр өдөрт гардаг мөнгөн хөрөнгийн урсгалыг зогсоосонтой холбогдуулан манайх эцсийн аргаа хэргэлэн бэлнээр иргэдийн мөнгийг тарааж байна .

Үүнтэй холбогдуулан мөнгөний буцаалтанд их цаг хугацаа орж байгаа тул иргэд та бүхэн минь ойлгож хүлээцтэй хандаарай" гэжээ.

Сануулахад, тус компанийг залилангийн гэмт хэргийн шинж байж болзошгүй хэмээн буруутгаж, цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Тус компани нь ихэвчлэн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний мөнгийг авч, улмаар сарын дараа хүү тооцон их хэмжээгээр нэмэгдүүлэн буцааж өгнө гэх утгатай үйл ажиллагаа явуулдаг компани юм байна. Ингэхдээ эхний удаад иргэдээс хамгийн ихдээ 10 хүртэлх сая төгрөгийг бэлнээр авч, 10 сая төгрөг байршуулсан иргэнд 3.000.000 төгрөгийн хүү нэмж олгоно хэмээдэг аж.

Д.Ганбат: МАН 6 жил эрх барьсан тиймээс ахиж АН-ыг буруутгах ёсгүй
Д.Ганбат: МАН 6 жил эрх барьсан тиймээс ахиж АН-ыг буруутгах ёсгүй
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.