Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ: Бүх шатны дарга нар албан томилолтоос бусад үед албаны автомашин ашиглахыг хориглов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газар уржигдар /2022.04.08/ ээлжит бусаар хуралдаж жагсагчдын тавьсан 15 зүйл бүхий шаардлагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Тус хурлаас гарсан шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам хэрэгжилтийг хангуулж шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, дэд сайд, тус яамны төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны дарга нар болон харьяа байгууллагуудын дарга нарыг дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны автомашин ашиглахыг хориглов.

Мөн тус яамны эд хөрөнгийн бүртгэлд байгаа хөдөө орон нутагт албан томилолтод ашиглахаас бусад туулах чадвар сайтай автомашинууд, удирдах албан тушаалтнуудын ашигладаг автомашинуудыг дуудлага худалдаагаар худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Улаанбаатарт 3 хэм дулаан
Улаанбаатарт 3 хэм дулаан
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.