Өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E Mongolia”-гийн сошиал хуудасны нэр өөрчлөгдөн “NFT World INC” болж халдлагад өртсөн асуудал гарсан. Тус мэдээлэлд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “E Mongoliа системийн пэйжийг алдсан асуудал гарсан. Гэхдээ зөвхөн пэйж гэдгийг ойлгох хэрэгтэй. E Mongoliа системийн иргэдтэй харилцдаг чат тусдаа байдаг. Пэйжид бид олон нийтэд хүргэх мэдээллээ л тавьдаг. Манай маркетингийн хэлтсийн болон иргэдтэй харилцах ажилтан зэрэг нэлээн олон хүн админаар ажилладаг. Тэдгээр хүмүүст бүгдэд нь хариуцлага тооцсон. Бид энэ явдлыг маш том дохио, сануулга гэж хүлээж авч байгаа" гэв.
Б.Болор-Эрдэнэ: E Mongoliа пэйжийг алдсан асуудлаар холбогдох хүмүүст нь хариуцлага тооцсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.