Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал үргэлжилж байна. Ээлжит бус их хуралд 21 аймаг, 9 дүүргээс ирсэн 1348 төлөөлөгч оролцож буй. Энэ үеэр АН-ын дарга асан З.Энхболд "Удахгүй хэдхэн минутын дараа АН-ын тамгыг өгөх, авах хоёр эрхэм. Тамга нь АН анх 2000 онд байгуулагдахад миний захиалж хийлгэсэн ориг тамга болохыг баталж байна" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.