Эрүүл мэндийн яамнаас төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог нэгдсэн болгох зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/774 тушаалаар батлагдсан төгсөлтийн дараах сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн Нүүр ам судлал чиглэлийн резидентийн сургалтын хөтөлбөр боловсруулах дэд ажлын хэсгийн ахлагч нарын хамтарсан уулзалт боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Нүүр амны судлалын төв эмнэлгийн төлөөлөл оролцож, резидентийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын явцтай танилцан, санал солилцов. Төгсөлтийн дараах сургалтын хугацаа, хөтөлбөрийн агуулгыг Нүүр ам судлалын салбар зөвлөл, мэргэжлийн нийгэмлэг холбоодын ээлжит хурлаар хэлэлцүүлж, эргэн танилцуулахаар тохирлоо.
Нүүр ам судлал чиглэлийн резидентийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн уулзалт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.