Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Өсвөр үеийнхэн дунд эмүүдийг судсаар тарьснаас болж амь насаа алдах тохиолдол бүртгэгдэж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 6 гэмт хэрэгт 10 этгээдийг дайчлан баривчилж, эд мөрийн баримтаар байгалийн гаралтай 158.7 грамм, химийн гаралтай 49.7 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ талаар ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын мэргэжилтэн, цагдаагийн ахмад У.Дэлгэрхишиг "Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж үзэхэд, өсвөр үе хүүхэд залуусын дунд хүн амын эмчилгээнд хэрэглэдэг жортой болон жоргүй олгогддог эмүүдийг зориулалтын бусаар хэрэглэх, судсаар тарьснаас болж гар хуруунд үхжилт үүсч амь насаа алдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна" гэв. Иймд эцэг, эхчүүдийг өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сулруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Реппер BIG GEE УИХ-ын гишүүн Н.Учралын үгэнд хариу өгөв
Реппер BIG GEE УИХ-ын гишүүн Н.Учралын үгэнд хариу өгөв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.