БНСУ-ын Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 13-наас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд тус улсад хөдөлмөр эрхлэх визийн хугацаа нь дуусч буй Е-9, Н-2 ангиллын визтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу 3 жил болон 4 жил 10 сарын хугацаа нь дуусч байгаа E-9, H-2 ангиллын визтэй гадаад иргэдийн визийг нэмэлт бүртгэлгүйгээр, зөвхөн ажил олгогчийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтэд үндэслэн шууд сунгагдана.
Харин өмнө визийн хугацаа дуусч нэг жилээр сунгуулсан гадаад иргэдийн виз 2022 оны дөрөвдүгээр сарын 13-наас зургадугаар сарын 30-ны өдрийн хооронд дуусч байгаа тохиолдолд зөвхөн 50 хоногоор сунгахаар шийдвэрлэсэн байна.