Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх сургууль, цэцэрлэг өөрийн гал тогоотой болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Нийслэлийн ИТХ-ын "Хүний хөгжлийн хороо"-ны гишүүд Нийслэлийн боловсролын газарт ажиллалаа. Тус ажлыг боловсролын салбарын бодлого шийдвэр нийслэлийн хэмжээнд хэрхэн хэрэгжиж буй, тулгамдаж буй асуудлаа ярилцах, мэдээлэл, санал солилцох зорилгоор зохион байгуулсан байна.

2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 281 сургууль, 674 цэцэрлэг ажиллаж байгаа бөгөөд сургуулийн 340,069, цэцэрлэгийн 104,840 хүүхэд суралцаж байна.

Тус ажлын үеэр энэ онд нийслэлийн хэмжээнд 32 сургууль, 48 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөснийг мэдээллээ. Мөн Сургуулийн хоол үйлдвэрлэлийг сайжруулах ажлын хүрээнд бүх сургууль, цэцэрлэгийг өөрийн гал тогоотой болгох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.

Энэ онд сургуулийн автобусыг 19 сургуулийг хамруулан 24 чиглэлд явуулж байгаа аж.

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор хэрэгжиж буй “School police” арга хэмжээний хэрэгжилт хангалттай сайн бөгөөд өдөр дунджаар 3,500 орчим эцэг эх энэ үүргийг гүйцэтгэдэг байна.

Мөн үе тэнгийн хүүхдүүдийн дундах дээрэлхэлт, гадуурхалтыг зогсоох бууруулах, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн болон зарим хороон дахь сургууль, цэцэрлэгийн хүртээмж, мөн шинээр барьж буй сургууль, цэцэрлэгийн барилгын чанарын асуудлыг хэлэлжээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Л.Энх-Амгалан: Би муур, нохойны хоолны бизнес хийж, төрөөс 4-5 тэрбум төгрөг хулгайлах хүн биш
Л.Энх-Амгалан: Би муур, нохойны хоолны бизнес хийж, төрөөс 4-5 тэрбум төгрөг хулгайлах хүн биш
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.