Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Наркологийн шинэ эмнэлгийг одоо байрлаж буй цэцэрлэгийн барилгыг буулгаж барина“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

Нийслэлийн Наркологийн эмнэлэг нь НЭМГ-ын харьяанд ажилладаг, 23 дахь жилдээ архинд донтох эмгэгийн эмчилгээ, үйлчилгээ болон тамхинаас гаргах, мансууруулах болон сэтгэцэд идэвхт бодисын донтолтын эмчилгээ хийж буй юм. Нийслэлийн хэмжээнд ганцхан байдаг энэ эмнэлэг 50 ортой, үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа ч 1963 онд цэцэрлэгийн зориулалтаар барьсан барилга нь хуучирч муудсанаас хүндрэл учирч буйг тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунболор хэлж байлаа. Сард ойролцоогоор 164-192 хүн, жилд 1500-2500 хүнийг хэвтүүлэн эмчилдэг тус эмнэлгийн хувьд шинэ байр хамгаас чухал аж.

Хэвтэн эмчлүүлэгчдийн 92-96 хувь нь архинд донтсон хүмүүс байдаг ч цаашдаа эмнэлгийнхээ нэрийг шинэчлэхээс эхлээд хийх ажил маш их байгааг Эмчилгээ эрхэлсэн орлогч онцолж байлаа. Бусад улсад ийм төрлийн эмнэлгийг зан үйл, сэтгэл заслын төв гэж нэрлэдэг гэнэ. Түүнчлэн тус эмнэлэг одоогоор зөвхөн насанд хүрэгчдэд үйлчилдэг нь учир дутагдалтай байдаг аж. Хүчин чадал сайтай шинэ эмнэлэгтэй болчихвол хүүхдийн, эмэгтэйчүүдийн тасаг нээж ажиллуулах, нийслэлийн иргэдийг бүх төрлийн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, сэргээн засах үйлчилгээг үзүүлэх шаардлагатай байгаа юм байна.

Нийслэлийн Наркологийн эмнэлэг нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрладаг бөгөөд одоо байрлаж буй цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинэ эмнэлгээ барих аж.

“Miss Universe Mongolia 2022” тэмцээний бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ
“Miss Universe Mongolia 2022” тэмцээний бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.