“Miss Universe Mongolia 2022” тэмцээний бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ. Манай гарагийн хамгийн сайхан бүсгүйг шалгаруулах 71 дэх удаагийн “Miss Universe” тэмцээн ирэх 12 дугаар сард зохион байгуулагдана. Тус тэмцээнд манай улс 2018 оноос оролцож эхэлсэн бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хоёр жил завсарласны эцэст Үндэсний ялагч тодруулах тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
“Miss Universe Mongolia 2022” тэмцээнд өндөр, жин, размер үл харгалзан Монгол улсын иргэн, 18-аас 28 хүртэлх насны, Англи хэлний анхан ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй өөрийгөө хөгжүүлэх, сорих сонирхолтой бүх эмэгтэйчүүд оролцох боломжтой.
Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 3-ны Ням гараг хүртэл явагдах бөгөөд “Miss Universe Mongolia” албан ёсны Фэйсбүүк хуудсанд хандаж, онлайнаар бүртгүүлэх юм.
1.5 тэрбум үзэгчтэй, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Miss Universe” тэмцээнд манай улсаас 2018 онд загвар өмсөгч Д.Долгион, 2019 онд мисс Б.Гүнзаяа нар оролцож байсан билээ.