Ардчилсан нам Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэx эрxийг хассан болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Үнийн өсөлт эрчтэй явагдаж байгаа асуудлын Монгол Улсын Засгийн газар шийдэх ёстой. Гэтэл шоу хийгээд эхэллээ. Энэ асуудлуудыг анхаарах анхаарлыг сарниулахын тулд Хөгжлийн банк нэртэй хөөн хэлэлцэх нь дууссан хэргийг гаргаж тавьж байна. Хоёр шугамаар буудаж байна хэмээн харж байгаа. АН-ыг муухай харагдуулах, ард түмний сонирхлыг өөр тийш чиглүүлэх гэсэн хоёр шугам. Үнэхээр тэмцье гэж байгаа бол Ажлын тайланг ил болго. Хэн нь их идсэнээ ярих цаг болжээ" гэв.
О.Баасанхүү: Хөгжлийн банкнаас хэн нь их идсэнээ ярих цаг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.