Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЕГ:I улирлын төлбөрийн баримтыг ирэх сарын 8-ны дотор бүртгүүлснээр буцаан олголтын урамшууллаа авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2022 оны I улирлын төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 23.59 цагаас өмнө бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

  1. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  2. Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  3. Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  4. Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Ч.Хүрэлбаатар: Монголбанк дээр байгаа ам.долларын ханш худлаа, “Найман шарга“ дээр байгаа ханш бодитой
Ч.Хүрэлбаатар: Монголбанк дээр байгаа ам.долларын ханш худлаа, “Найман шарга“ дээр байгаа ханш бодитой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд