Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАМЗХ ирэх сард ээлжит бусаар хуралдаж нэрээ солих бөгөөд 2023 онд ээлжит Их хурлаа хийж бүтэц бүрэлдэхүүнээ ярина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ардын намын залуучуудын байгууллага болох НАМЗХ их хурлаа ирэх сарын 2, 3-ны өдрүүдэд хийхээр болжээ. Уг хурлаар намын Их хурлаар яригдсан социал демократ үзэл баримтлалыг дэмжих үүднээс НАМЗХ буюу Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо гэх нэрээ Социал Демократ Залуучуудын холбоо болгож өөрчлөх асуудлыг хэлэлцэх юм.

Бид өмнө нь мэдээлж байсанчлан уг хурлаар зөвхөн нэр солих асуудлыг хэлэлцэхээр Ардын намын залуучуудын байгууллага тохирчээ. Учир нь дүрмээрээ тус байгууллага Их хурлаа дөрвөн жилд нэг удаа хийх ёстой. Хэрвээ нэрээ солих уг хурлаар 35 насны хязгаарт хүрсэн Н.Учрал тэргүүтэй "ах" нарыгаа явуулчихвал холбоог хэн, хэн цаашаа авч явах вэ гэдэг асуудал сөхөгдөж байсан юм.

Тэгвэл төв намын зүгээс НАМЗХ-нд энэ удаагийн хурлаа ээлжит бус хэмээн тодорхойлж, дараа жил буюу 2023 онд ээлжит Их хурлаа хийж насны хязгаар болон бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэх асуудлыг шийдвэрлэхийг даалгажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус холбоог тэргүүлж буй Н.Учрал ч ирэх жил уг ажлаа өгөхийг дэмжиж, талууд ойлголцолд хүрсэн тул ийнхүү нэрээ солих зорилго бүхий ээлжит бус гэх тодотголтой Их хурлаа дөрөвдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд хийхээр болжээ.

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан этгээдийг эрэн сурвалжилж байна
Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан этгээдийг эрэн сурвалжилж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд