Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гавьяат дасгалжуулагч С.Тулга Узбекистаны шигшээ багийг дасгалжуулна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 24 секунд

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монгол Улсаас Узбекистан улсад суугаа Элчин сайд Д.Батбаатарыг хүлээн авч уулзан, спорт олимпизмын хөдөлгөөнийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, ГЗ-ийн гишүүн Д.Жаргалсайхан, Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга н.Сугараа, Узбекистан улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Равшан Ганиев, сагсан бөмбөгийн дасгалжуулагч С.Тулга нар оролцов.

Элчин сайд Д.Батбаатар “Төв Азийн бүс нутагт байрлах Узбекистан улс нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр тэргүүлдэг бөгөөд баг тамирчдын спортын амжилт тогтмол өсч байгаа, спортын барилга байгууламжийн хүрэлцээтэй байдлыг судалж үзсэний үндсэн дээр Монголын тамирчдаа хамтарсан бэлтгэл хийлгэх, эксперт урьж ажиллуулах зэрэг асуудалд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах саналтай байгаа” талаар мэдээлэв.

Сагсан бөмбөгийн спорт манай улсад хурдацтай хөгжиж байгааг сайшаахын ялдамд дасгалжуулагч С.Тулгыг өөрийн шигшээ багт урьж ажиллуулах болсон талаар Узбекистаны Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Равшан Ганиев энэ үеэр дурдлаа.

Их мастер, Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул Монакогийн гранприд III байр эзэллээ
Их мастер, Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул Монакогийн гранприд III байр эзэллээ
 
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.