ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн пост нийтлэгдсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Тодруулбал, гадаад улсын элчин сайдын яам суугаа улсынхаа аль нэг нам, иргэдэд хандсан анхааруулга гаргасан нь дипломат ёсыг зөрчиж буй үйлдэл хэмээн буруутгаж буй.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас эсэргүүцэл илэрхийлэн, ноот бичиг илгээхээсэн.Тэгвэл ОХУ-ын Элчин сайдын яамнаас АН-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Эрхэм хүндэт Монголын Ардчилсан намын гишүүд ээ.
Монгол Улсын болон танай АН-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэлийг бид олж харахгүй байна...Украины улс төрийн тогтолцооны онцлог нь Монгол Улстай ч, танай намтай ч хамаагүй. Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Венийн конвенцыг зөрчиж буй үндэслэл хаана байна вэ. Үүний ядаж нэг жишээг Америк хүний мэдэгдэлд хэлээрэй. Бидэнд биш...
Эрхэм хүндэт АН-ын удирдлагын төлөөлөгчид Оросын талын байр суурийг сонсоход бэлэн байгаа бол бид тайван найрсаг орчинд харилцахад бэлэн байна” гэв.