Цар тахал дэгдсэнээс хойш Герман улсад “COVID-19” халдварын өдөрт илэрсэн тохиолдлын тоо анх удаагаа 300 мянга давжээ.
Герман улсын хэмжээнд өчигдөр буюу пүрэв гарагт 318387 хүнээс халдвар илэрч, 300 хүн нас баржээ. Ингэснээр сүүлийн долоо хоногт 100 мянган хүн тутамд илэрсэн халдварын тохиолдлын тоо хамгийн олон буюу 1752-т хүрсэн байна.
Германд сүүлийн хэдэн долоо хоногт “COVID-19”-ийн өвчлөл эрс нэмэгдэх болсон нь мужуудыг хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулах хугацаагаа хойшлуулахад хүргээд байна. Тус улсад халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг гуравдугаар сарын 20-ны өдрөөс сулруулахаар төлөвлөж байжээ.