Америкийн банкнууд тэр дундаа "Bank of America" Монгол улс руу долларын шилжүүлэг хийхгүй байгаа талаар тухайн улсад оршин суух Монгол иргэд мэдээлсэн.
Монгол банкнаас энэ талаар тодорхой албан мэдээлэлгүй байгаагаа илэрхийлсэн.
Өнгөрсөн сарын 25-ны өдөр Европын холбооны Элчин сайд нар Оросын долоон банкийг SWIFT төлбөр тооцооны системээс хассан. Эдгээрт ОХУ-ын Засгийн Газрын дэмжлэг бүхий банк болох ВТБ банк болон Россия банк, Открытие банк, Новикомбанк, Промсвязбанк ХК, Совкомбанк PJSC, VEB.RF нар SWIFT-ээс хасагдах банкуудын тоонд орсон юм.
Эдгээрээс манай улсын хувьд ВТБ болон Промсвязбанк банкуудаар дамжуулан гадаад гүйлгээний шилжүүлэг хийдэг. Тус банкуудыг SWIFT системээс хассан нь манай улсын гадаад худалдаа болон гүйлгээнд доголдол үүсгээд байна.