Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: Богд суманд цоохор ирвэс олширч иргэд рүү дайрч байна, үүнд хэрхэн анхаарч байна вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Сумдуудад ажиллаж байгаа ус цаг уурын ажилтнуудын цалин бусад төрийн албан хаагчдаасаа маш бага байна. Энэ асуудалд яаж анхаарах вэ. Байр сав нь стандартын шаардлага хангахгүй байна. Орчин үеийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ бас муу байна. Энэ чиглэлд БОАЖ хэрхэн яаж анхаарч байна вэ.

Мөн Өвөрхангай аймгийн Богд суманд ажиллаж байхад цоохор ирвэс маш их үржиж байгаа гэнэ. Говийн урд аймгуудад уул уурхайн олборлолт явагдаж байгаатай холбогдуулан дайжиж ирдэг ч байж магадгүй. Улаан номонд орсон амьтан учраас яаж ч чадахгүй. Иргэд рүү, мал руу дайрч орж байгаа гэнэ. Үүнд ямар бодлого барьж ажиллаж байна вэ.

Монгол Улсын хэмжээнд зайлшгүй нөхөн сэргээлт хийх шаардлагатай хэр их газар байна вэ"

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Монгол Улсын хэмжээнд зайлшгүй нөхөн сэргээлт хийх шаардлагатай 30 мянга орчим га талбайгаар тооцогдож байна. БОАЖЯ-ны удирдлагууд 16 аймгаар явж, цаг уур, байгаль хамгаалах ажилтнуудтай уулзсан. Анхаарч ажиллаж байна. Говийн бүсүүдэд уул уурхайн олборлолт их хийгдэж байгаа. Хариуцлагагүй уул уурхайн асуудалтай холбогдуулаад ховордсон ан амьтан урагшаа БНХАУ-ын тал руу шахагдах, амьдрах орчин нь хумигдах нөхцөл байдал үүсч байна. Тиймээс ховордсон ан амьтнаа хамгаалахаар төлөвлөлт гаргаад ажиллаж байна" гэлээ.

Хуралдаан үргэлжилж байна.

“Цэргийн баяр“-т зориулсан 256 бөхийн барилдаан болно
“Цэргийн баяр“-т зориулсан 256 бөхийн барилдаан болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.