Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Буян-Өлзий: Эмнэлгийн ажилтнууд өндөр ачаалалтай байгаа мөн сувилагчийн хүрэлцээ муу байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

Нийслэлд бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл ихсэж байгаатай холбогдуулан өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн нөхцөл байдал, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хүргэж байна.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч Б.Буян-Өлзий "сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээс хойш томуу, томуу төст өвчин эрс ихэссэнийг дурдаад, өвдсөн хүүхдүүд дунд хүндрэл илүү их байдаг тул халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэйг зөвлөлөө. Мөн цэцэрлэгийн хүүхдүүд бага сартай дүү нартаа томуу халдаах магадлал өндөр байгааг, хэрэв хүүхэд тань ханиад хүрсэн бол аль болох цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байхад анхаарах хэрэгтэйг онцолсон. Эмч, эмнэлгийн ажилтнууд өндөр ачаалалтай байгаагийн дээр сувилагчийн хүрэлцээ муу байгаа"-г хэлж байлаа.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Нинж "НЭМГ-аас хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэмэлтээр 780 ор дэлгээд байна. Дүүргийн эмнэлгүүдэд гээд өнөөдрийн байдлаар нийт 1740 ор дэлгэсэн. Одоогийн байдлаар 1650 хүүхэд эмчлүүлж байна. Нийслэлийн харьяа, дүүргийн эмнэлгүүдээс гадна ЭХЭМҮТ-д 500 ор дэлгэн, томуугаар өвдсөн хүүхдүүдийг хүлээн авч буй. Яаралтай тусламж дээр шөнөдөө 200-250 хүүхэд ирж байна. Зарим тохиолдолд 100 хүртэлх хүүхдийг хэвтэн эмчлүүлж байгаа" гэв.

Өндөр ачаалалтай үед хүний нөөцийн дутагдал үүсэж буй учир хүүхдийн төрөлжсөн мэргэжлээр сурч байгаа мэргэшигч /резидент/ эмч нарыг татан ажиллуулж эхэлсэн байна. Өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл уртасгасан цагаар ажиллуулж байна.

Тухайлбал, өрх тосгоны эмнэлгүүд бямба гарагт 10:00-17:00 хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 8:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цагт ажиллаж байгаа талаар нийслэлийн сургалт, судалгаа олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Л.Энх-Амгалан: Хүүхэд заавал онц сурах, гоё бичих албагүй, багш гар хүрч бүр болохгүй
Л.Энх-Амгалан: Хүүхэд заавал онц сурах, гоё бичих албагүй, багш гар хүрч бүр болохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.