Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Багш Л.Цэрэнбадам: “Яасан муухай бичдэг юм“ гэж хэлээд гар руу нь л цохьсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 15 секунд

Нийслэлийн 97-р сургуулийн хоёрдугаар ангийн ... бүлгийн багш сурагчаа зодож бэртээсэн гэх зураг цахим сүлжээнд цацагдсан нь олон нийтийн дургүйцлийг дагуулаад байна. Тэгвэл сурагчаа зодож бэртээсэн хэрэгт буруутгагдаад буй 97-р сургуулийн багш Л.Цэрэнбадамаас тодруулга мэдээлэл авлаа.

-Тухайн хэрэг хэзээ болсон бэ. Таны хувьд ямар шалтгааны улмаас сурагчдаа гар хүрсэн юм бэ?

-Манай анги өглөөний 8 цагаас ордог. Тухайн хүүхэд нэлээн холоос сургууль руугаа ирдэг учраас өглөө 7 цаг гэхэд сургууль дээр ирчихсэн байдаг. 7-8 цагийн хооронд би сурагчтайгаа тулж ажилладаг. Өчигдөр 10 цагийн үед Монгол хэлний хичээл орсон. Хичээл орж байх үед би тухайн хүүхдийн хажууд очихдоо гарт нь хүрсэн нь үнэн. Гэхдээ би цахим сүлжээнд тавьсан зургийг хараад гайхсан. Би тийм болтол нь цохиогүй. "Яасан муухай бичдэг юм" гэж хэлээд үзэг барьж байсан гарт нь хүрсэн юм.

-Зурагнаас харахад хүүхдийн гар нэлээн улайж, бэртсэн байсан шүү дээ?

-Би тэр зургийг хараад их гайхсан. Хичээл тарахад эмээ нь ирж авсан. Ирж авах үедээ хүүхдийнхээ гарыг хараагүй гэж үү. Хэрэв тухайн үед гар нь бэртсэн байсан бол эмээ нь тэр дороо эргэж ирэхгүй яасан юм бол гэж гайхсан. Оройн 22 цаг орчимд тухайн хүүхдийн ээж залгаж, хүүхдэд нь гар хүрсэн байна гэж надад хэлсэн. Ээж нь "Хүүхдээсээ лавлаж асуусан. Та манай хүүхдийн гар руу цохьсон байна" гэсэн. Би гар руу нь цохьсон асуудалд буруугаа хүлээсэн. Би яваад очьё гэж хэлсэн л дээ. Хүүхдэдээ анхаарал тавьж, дараагаар нь миний асуудлыг ярья гэж би хэлсэн.

-Тэгэхээр та тухайн хүүхдийг бэртээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгох уу?

-Би гуч гаруй жил боловсролын байгууллагад ажилласан хүн. Тухайн үед ээжийнх нь уурлах надад чухал биш байсан. Би эх хүний хувьд эхний ээлжинд хүүхдийнхээ эрүүл мэндийг л бодсон.

-Цагдаагийн байгууллагаас тань руу холбогдож тайлбар авсан уу?

-Үгүй.

-Та сурагчийнхаа гар руу цохьсон гэж байна. Энэ нь багш хүний хувьд байж болох асуудал уу?

-Тийм зүйл байхгүй. Би энэ үйлдэлдээ эцэг, эхчүүдээс уучлалт хүсэж байгаа. Гэхдээ би тухайн зургийг хараад үнэхээр гайхсан. Би өөрөө ч хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа.

ШУУД ҮЗЭХ:

ШУУД: Хүүхдийн гар яагаад тийм болсныг би мэдэхгүй
ШУУД: Хүүхдийн гар яагаад тийм болсныг би мэдэхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.